Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг

Ц.Баттулга "Монгол хатан"
Хар цагааны зүсэн ялгагдах үгүй
Харь газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасарын үр авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирвэй би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөгдөж байна


Алаг морины зүсэн ялгагдах үгүй
Алс газар бэрлэдэг билээ би
Ач нар
үрийг чинь өчүүхэн гэж
Алсын авга авъя гэхэд
Ачлан тэтгэх
өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирвэй би
Айх амь минь алдарч байна
Арчих н
үүр минь улайж байна

Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өөр хүмүүнд эчвээс
Өөд үгүй нэр над хоцормуй
Балчир
үрийг чинь бага гэж
Басаж доромжлох
үгүй би
Болд уныг их гэж
Богтлогдож очих
үгүй би

Уурга чинь урт биш үү
Уургалж ав
өчүүхэн намайг
Хуйв чинь агуу биш
үү
Хурааж ав
өчүүхэн намайг
Хав х
үч бүрдсэн
Хаан х
өвгүүн төрж бөлгөө
Хар биеэн мэдэж эчвээс
Хаа гуяас хагацсу би

Эзэн богдоос минь
Эрхэм х
өвгүүн төрж бөлгөө
Эрхэм х
өвгүүнийг чинь алдав гэж
Эм х
үмүүн биеэ мэдэж эчвээс
Эзэн хаан хатны
өмнө
Эвд
үүлсү би гэж

Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяаг соёрхож
Хутгийг гуйж залбирсан нь
Энэ
үгийг минь зөвшөөрөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон х
өвгүүн төрүүл

Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долуулд Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлъе