Tuesday, April 5, 2011

Миний найзын төрсөн өдрийн бэлэг

video 
Саяхан 03 сарын 23-нд төрсөн өдрөөр минь миний найз Э.Хашбагана 10 минутад Note дээрээ байсан 5 зургаар бяцхан мэндчилгээ бэлтгэн  бэлэг барьсныг цахим хуудсандаа оруулж байна. Гэрэл зураг түүх өгүүлнээ гэж... Дээрх 5 зураг дор бүрнээ л бяцхан дурсамжийг хадгалж буйг сийрүүлье. Эхний зураг: ОХУ-ын Союз-731 сансрын хөлөг дээр гэх зураг бол 2007 оны зун Хашаа бид 2, Эрдэнэт УБҮ-ийн Залуучуудын холбооны тэргүүн Д.Мөнхболд ахын захиалгаар "Амрах завгүй залуус" сэтгүүлийг хийхдээ Хүдрийн ил уурхайн Эксковатор дээр зурагчин Батсүхээр авахуулсан зураг. Хоёр дахь зураг дээр Ууганаа бид 2-ын шал согтуу зургийг саран дээр аваачаад хаячихсан байх юм. Гурав дахь зурган дээр миний нагац буурал ээжийн чөдрийн ганц хээр морийг, би их л хурдан буян унасан олон адуутай залуугийн дүртэйгээр унажээ. Хөөрхий энэ хээр мориор уржнан жил тогоо тослоод, ах дүүсээрээ өвөлжин зусалсандаа... Дөрөв дэх зураг бол дээхнэ үеийн нэг түүхэн зурагны ард, оюутан байхад Ууганааг дагаж ороод байнга даалгуулдаг байсан Czech pub-ийн өмнө  Хашаа бид 3-ын хамт авахуулсан зураг байна. Тав дахь зургийг тайлбарламааргүй байна... Цаана нь Хурд хамтлагийн Монголд төрсөн юм дуу явж байна. Энэ цомгийнх нь бүх дууг бид цээжээр мэднэ..... 
Аль нутгийн тэнгэр дор төрснөө
Асуусан хүнд бүү хэлээрэй
Агь гангын үнэр ханхалсан
Алс хязгаарт мөрөө гарган мэндэлсэн гээрэй
Арван зууны тэртээх нутаг гэдгээрээ омогшоорой...
Дүүлэн нисэх шувууд нь амгалан
Дуу ихтэй салхи тэнд цуцдаг
Домог яриа мэт эзэнт хүмүүнтэй
Төв Азийн цээжинд бид мэндэлсэн...
Хамгийн дотны 2 анддаа баярлалаа.

1 comment:

Anonymous said...

yostoi ineedtei!